Маш цөөн компани Виза компанийн нэг адил ажилтнаа олон улсад хүрэх боломжийг өгдөг. Энэ бол Виза компанийн “Миний бүх газар” – хязгааргүй боломж олгодог том брэнд.
Виза компанийн тухай сэтгэгдэл
Визагийн багт элсэж, дэлхийн төлбөрийн ертөнцийг өөрчилье.
Өөрийнхөө бүх газрыг олоорой
Визагийн багт орж, ажил мэргэжлийн адал явдал гэж юу болохыг олж мэдээрэй.
Олон улсад гарах
Виза 200 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг хэдий ч бид маш ойр дотно 10 000 орчим хамт олны багтай. Энэ нь ажилтан бүр төлбөрийн технологи, нийгмийн хариуцлага, инженеринг, санхүүгийн оролцоо эсхүл маркетингийн хандив гэх мэт өөрийн сонирхсон салбартаа бодит өөрчлөлт хийх боломжтой гэсэн үг.
Инноваци бидний ДНК-д байдаг
Бид энэ бизнесийн хамгийн ухаалаг хүмүүсийг татдаг
Хэрэв мөнгө фотон болон нейтрон байсан бол яах вэ? Виза компаний үүсгэн байгуулагч Дий Хок 50 гаруй жилийн өмнө ингэж бодож байсан. Энэ алсыг харсан бодол дээр үндэс сууриа босгосон Виза компани нь инноваци болон бүтээлч сэтгэлгээ гэсэн хоёр ихэр тулгуур хөдөлгүүр дээр хөгжсөөр байна. Анхны ерөнхий зориулалтын кредит картыг бүтээхээс эхлээд дэлхийн хамгийн том электрон төлбөрийн сүлжээ болох Визанетийг гаргах хүртэл бидний ажил дэлхий дээр төлбөр хэрхэн төлөгдөж, хэрхэн хүлээн авдаг үйл явцад хувьсал авчирсаар, цаашдаа ч улам илүүг бүтээх болно.
Манай хүмүүс
Ирээдүйг өрддөг оюун ухаан
Дэлхийн төлбөр тооцоонд утга учиртай нөлөөлөл үзүүлэх тал дээр та сониуч, ухаалаг, сэтгэл зүрхтэй хандлагатай бол Виза компанид танд зориулсан суудал байна.
Манай багт математикч, инженер, технологич, сэтгэл судлаач, маркетерууд, менежерүүд гэх мэт олон төрлийн боловсрол, ажлын туршлага, амьдралын зорилготой хүмүүс багтдаг. Бид ажилтнууддаа өөрсдийн “бүх газар”-аа олоход нь тусалдгаараа бахархдаг.
Виза дахь Diversity & Inclusion
Хүн бүр бүх газарт хүлээн зөвшөөрөгддөг газар. Энэ бол бидний алсын хараа, бидний хүсэл тэмүүлэл. Хүн бүр өөрийн жинхэнэ чадавхийг нээх боломжийг бүрдүүлсэн цагт бидний хамтдаа бүтээж чадах зүйлд хязгаар байхгүй гэдэгт бид итгэдэг. Бидний олон талт уг гарал, ур чадвар, туршлага бидний амжилтын чухал хэсэг гэдэгт бид итгэдэг. Ажилтан бүр аливааг харах шинэ өнцгийг авчирч байдаг. Энэ үүрэг амлалтаа бататгахын тулд бид ажилтнуудынхаа Олон талт байдал + нэгтгэл бүлгүүдийг ажилтнуудын нөөц бүлэг, олон талт байдал + нэгтгэл салбар бүлгүүд болон тэдгээрийн холбоотой бүлгүүдийг ивээн тэтгэдэг. Эдгээр бүлгүүд семинар, сургалт, олон талт байдлыг сурталчилсан илтгэл, ажилтнуудын хувийн хөгжлийн сургалтууд гэх мэт арга хэмжээг зохион байгуулдаг.
Ажил эрхлэх тэгш боломж
Виза компани тэгш боломж олгох чин эрмэлзэлтэй бөгөөд ажил эрхлэх тэгш эрхийн тухай хуулийг болон холбогдох тушаал, журмыг бүрэн хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг. Манайх албан тушаал ахих, ажилд авах, сургах, нөхөн олговор олгох, урамшуулал өгөх, шилжүүлэх, амралт чөлөө олгох, ажлаас халах, цомхтгох, чөлөөт цагийн болон нийгмийн хөтөлбөрт хамруулах гэх мэт ажлын байрны холбогдолтой бүх л шийдвэрт тэгш боломж олгох бодлого баримталдаг.
Виза компани яс үндэс, арьс өнгө, хүйс (жендэр болон төрөх үеийн болон холбогдох эрүүл мэндийн байдал), бэлгийн чиг хандлага, итгэл үнэмшил, шашин, нас, гэр бүлийн байдал, цэргийн алба хашсан байдал, иргэний харьяалал, биеийн эсвэл сэтгэцийн хөгжлийн бэрхшээл, ажлын байранд тавигдах холбооны болон мужийн хууль эсхүл орон нутгийн тушаал шийдвэрээр хамгаалагдсан шаардлагатай холбогдолгүй ямар нэг шинж чанараар ялгаварлан гадуурхахыг хориглодог.
Виза компанийн бүрэн урамшуулал
Бид Виза компанийг өөрсдийн бүх газар болгосон 10 000 орчим ажилтанаараа бахархдаг. Тэд төлбөр, тооцооны салбарт хамгийн шилдэг санааг гаргахаар өөрсдийн хүсэл эрмэлзэл, чин сэтгэлээ зориулдаг. Үүний хариуд бид бүрэн урамшууллын багц гаргаж, ажилтнуудынхаа хэрэгцээ болон хүлээлтэд нийцсэн түвшинд нөхөн олговор, урамшуулал, халамж анхаарал авах боломжийг бүрдүүлсэн.
Ажилтнуудад олгодог хангамж улс орноосоо хамаараад харилцан адилгүй байдаг ч, хүн бүр эрүүл мэндийн даатгал, амь насны даатгал, хадгаламжийн төлөвлөгөө, амралт, болон цалинтай чөлөө авдаг. Та өөрийн сайн үйлийн өглөгөө илүү их үр нөлөөтэй байгаасай гэж хүсдэг бол манай ажилтны Тохируулсан Бэлэг хөтөлбөр салбартай тэргүүлэх хөтөлбөрүүдийн нэг.
Бид гүйцэтгэлд суурилсан урамшуулал, үйлчилгээний шагнал, авьяастай нэгнийг танилцуулсны урамшуулал зэргээр ажилтнуудынхаа амжилтыг анхаарч үргэлж үнэлж байдаг.
Нийгэмдээ эргэн өгөх
Олон улсын олон нийтэд нээлттэй компанийн хувьд өөрсдийн ажиллаж, амьдарч, бизнес эрхэлдэг нийгэм, нутаг орондоо хувь нэмрээ оруулах нь Виза компанийн бидний хариуцлага юм.
Дэлхийг илүү сайхан газар болгож байна
Виза GivingStation* буюу Өглөгийн цэг гэдэг нь ажилтнууд Виза компанийн Бэлэг тохируулах хөтөлбөрт болон Ажилтнуудын сайн дурын ажлын хөтөлбөрт оролцох боломж бүрдүүлсэн инновацилаг онлайн талбар юм. * Зөвхөн зарим салбаруудад.