Санхүүгийн оролцоо гэдэг нь хүмүүс болон бизнесийн байгууллагууд аюулгүй, тухтай, боломжийн өртөгтэй төлбөр болон бусад санхүүгийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд тэдгээрийг өдөр тутмын хэрэгцээндээ болон урт хугацааны зорилгодоо ашиглах боломжтой гэсэн маш энгийн санаа.
Энгийн боловч хялбар биш. Өнөөдрийн байдлаар дэлхийн насанд хүрэгчдийн хагас нь зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг албан бус эдийн засагт амьдарч байна. Ойролцоогоор хоёр тэрбум ийм хүмүүсийн нэг байна гэдэг нь амьдралыг илүү эрсдэлтэй, үнэтэй, үр ашиггүй болгож байдаг санхүүгийн саадтай тулгарна гэсэн үг. Санхүүгийн харилцаанд оролцох чадвар нь хүмүүсийг ядуурлаас гаргах, илүү бүтээмжтэй чадавхитай иргэдийг бий болгох, бизнесийн боломжуудыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тусална.
Санхүүгийн оролцоонд хурдтай хүрэх зам бол цахим төлбөр бөгөөд энэ нь аливаа этгээдийн ашиглах хамгийн эхний санхүүгийн бүтээгдэхүүн байдаг. Виза компани нь сүүлийн 60 жилийн турш хэдэн зуун сая хүмүүс болон албан байгууллагад хурдан, найдвартай санхүүгийн гүйлгээ хийх боломж олгож, олон улсын системд холбосоор ирсэн. Бидний хамрах хүрээ, мэдлэг, техникийн чадавхи Виза компанийг санхүүгийн оролцоог хөгжүүлэхэд чухал байр суурь эзлэх хэмжээнд хүргэжээ.
Дэлхийн банкны 2020 он хүртэлх Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж уриалгын хүрээнд Виза компани 2015 онд банкинд бүртгэлгүй нэмэлт 500 сая хүнийг төлбөрийн данстай болгох амлалт өгсөн. Бид энэ гайхалтай зорилгодоо хүрэхийн төлөө баяртай ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй биелнэ гэдэгт итгэл дүүрэн байна.