Виза үндсэн зарчмууд (VCR) нь үйлчлүүлэгч санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг ба энэ нь картаар үйлчлүүлэгч байгууллагууд, үйлчилгээ үзүүлэгчдэд Виза төлбөрийн системийн оролцогчид болохынх нь хувьд хамаатай.
Карт гаргагч болон карт хүлээн авагч байгууллагууд нь өөрсдийн үйлчилгээний байгууллагууд болон КҮБ, КҮБ-ын ашигладаг үйлчилгээний байгууллагууд PCI МАБС-ыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Картаар үйлчлүүлэгч байгууллагын хувьд та шаардлагыг бүхий л хугацаанд дагаж мөрдөх ёстой. (VCR section ID #0002228 and #0008031).
Картаар үйлчлүүлэгч байгууллага PCI МАБС-ыг дагаж мөрдөөгүй эсвэл аюулгүй байдлын асуудлыг анхаарахгүй бол Виза нь карт хүлээн авагч банк шаардлага хангаагүй эсэх тухай дүгнэлт хийнэ. Карт гаргагч болон карт хүлээн авагч байгууллагууд нь хяналт үнэлгээтэй холбоотой бүх зардлыг гаргах бөгөөд хяналт үнэлгээ хийхийг Визагийн зүгээс шаардсан гэсэн ойлголтыг үйлчилгээний байгууллагууд болон КҮБ-д төрүүлэх ёсгүй. (VCR section ID #0001054)
Карт хүлээн авагч нь Визагийн эрсдлийн төвтэй [email protected] хаягаар холбогдож илүү мэдээлэл авч болно.