-
Маргааныг хурдан шийдвэрлэх
Маргааныг хэрхэн зохицуулах тухай суралцана уу.
Бизнесээ хамгаалах
Суурь ойлголтыг судлаарай. Ихэнхи худалдааны гүйлгээг ямар нэг асуудалгүйгээр хийж, илгээж, төлбөр гүйцэтгэдэг ба Виза компани маргаан таслах үр дүнтэй процесстой.
Бизнесээ зөв мэдээллээр хамгаалах
Маргаан гэж карт гаргасан байгууллагаас карт хүлээн авагчид хийсэн буюу ихэнх тохиолдолд КҮБ-ын банкнаас КҮБ-д хийсэн гүйлгээний доллароор тооцсон мөнгөн дүнг (бүхэлд нь эсвэл хэсгийг) буцаахыг хэлнэ. Маргаан нь КҮБ-д ихээхэн зардал үүсгэх тул та гүйлгээний доллароор тооцсон мөнгөн дүнг болон холбогдох худалдааг аль алиныг нь алдах боломжтой ба үүнд холбогдож дотоод ажиллагааны зардлыг давхар төлөх болно.
Маргаанд хариу өгөх
Холбогдох зөв мэдээллийг түргэн өгөх
Маргаанаас зайлсхийх
Энд зарим нэг зөвлөгөө өгье.
-
Гүйлгээ хийх үедээ бодлогоо тодорхой хэлээрэй. Худалдсан баримт дээр таны бодлогыг урьдчилан хэвлэсэн байх ёстой, хэрэв тийм биш бол худалдан авагч гарын үсэг зурахаас өмнө хэрэглэгчийн гарын үсгийн шугамын ойролцоо борлуулалтын баримт дээрх бодлогын мэдээллийг оруулахаа мартуузай. Худалдсан баримтын бүх хуулбар дээр бодлогыг унших боломжтой эсэхийг шалгаарай. Гүйлгээ хийх үед ийм бодлогыг задруулахгүй байх нь хэрэглэгч худалдан авалтаа буцаахаар оролдоход сөрөг талтай.
-
Гүйлгээ хийснээс хойш нэгээс тав хоногийн дотор худалдааны болон зээлийн баримтыг оруулж, удаахгүй байх хэрэгтэй. Баримтыг цаг тухайд нь оруулаагүйгээс “хугацаа хоцорч оруулсан” маргааныг үүсгэх боломжтой.
-
Алдаатай худалдааны баримтуудыг хүчингүй болгож, гүйлгээг нэг удаа оруулах эсэхийг шалгаарай. Нэг гүйлгээг терминалд нэгээс дээш удаа оруулах эсвэл КҮБ-ын баримт болон карт хүлээн авагчийн худалдааны баримтын банкны хувийг зэрэг оруулах эсвэл нэг ижил гүйлгээнд хэд хэдэн КҮБ-ын банкийг оруулах нь “давхар гүйлгээний” буцааж төлөх төлбөрийн маргааныг бий болгоно.
-
Карт эзэмшигчийн худалдан авалтын нийлүүлэлт удааширвал карт эзэмшигчид үүнийг тайлбарлаж, нийлүүлэлт хийх, үйлчилгээ үзүүлэх шинэ хугацааг зааж өгч мэдээлнэ.
-
Холбогдох худалдааны зүйлийг илгээхээс өмнө КҮБ-ын банкинд гүйлгээ хийж болохгүй. Үйлчлүүлэгч худалдаж авсан зүйлээ хүлээж авахаас өмнө Виза төлбөрийн сар тутмын хуулгад гүйлгээний тухай олж харвал энэ нь маргаан үүсгэж магадгүй.
-
Гүйлгээний клирингийн болон төлбөр тооцооны хувьд худалдан авагч нь тухайн КҮБ-ын хамгийн тод харагдаж байгаа буюу карт эзэмшигчид КҮБ-ыг таньдаг КҮБ-ын нэрийг оруулах ёстой. КҮБ-ын нэр нь карт эзэмшигчдэд гүйлгээг танихад тусалдаг чухал хүчин зүйл юм. Хамгийн тод харагдах нэрийг ашиглах нь танигдахгүй КҮБ-ын нэрээс үүдэлтэй маргааныг багасгах ёстой.