Та чекээ гээсэн, хулгайд алдсан бол тодорхой нөхцөл, журмыг баримталж танд шинээр олгож эсвэл мөнгийг эргүүлж өгөх болно. Та чек олгосон банктай яаралтай холбоо барих хэрэгтэй. Та олгосон банкны холбоо барих мэдээллийг мэдэхгүй байвал аяллын чекийн талаар лавлахын тулд бидэнтэй холбоо барина уу .
Виза Аяллын Чек
Виза Аяллын Чек нь аяллын үед танд тав тух, аюулгүй байдлыг санал болгох болно.
Чек гээсэн тухай мэдэгдэх
Карт гаргагч банкууд
-
Их Британи +44-1733-457026
Лондонгийн цагаар Даваа-Баасан, өглөөний 8 цагаас оройн 5 цаг хүртэл
[email protected] -
1-214-209-0519
АНУ-ын Төвийн стандарт цагаар Даваа-Баасан, өглөөний 8 цагаас оройн 4:30 цаг хүртэл
[email protected] -
Их Британи +44-1733-457026
Лондонгийн цагаар Даваа-Баасан, өглөөний 8 цагаас оройн 5 цаг хүртэл
[email protected] -
Үнэ төлбөргүй: 1-800-645-6556
Бүгд: 1-813-623-1709
Нью-Йоркийн цагаар Даваа-Баасан өглөөний 6:30-аас өдрийн 2:30 хүртэл
Автоматаар чек баталгаажуулах үйлчилгээ нь 7 хоногийн өдөр бүр 24 цагаар (англи, испани хэлийг сонговол). Хэрэв та хэрэглэгчийн үйлчилгээний ажилтантай ярихыг хүсвэл бас ярьж болно. Энд заасан цагаас гадуур утасны дуудлагыг бичиж авч, дараагийн ажлын өдөр хариулна.
[email protected] -
Их Британи +44-1733-279865
Лондонгийн цагаар Даваа-Баасан, өглөөний 8 цагаас оройн 5 цаг хүртэл
[email protected] -
Үнэ төлбөргүй: Япон +800-08006666
[email protected]
Нөхөн төлбөр авах
Мэдээллээ бэлэн байлгана уу
Нөхөн олговор өгөхөөс өмнө карт гаргагч танаас хэдэн асуулт асууна.
- Чекийн серийн дугаар хэд вэ?
- Та чекийг хаана, хэзээ авсан бэ?
- Чекийг хэрхэн, хэзээ гээсэн эсвэл хулгайд алдсан гэж та бодож байна вэ?
- Аяллын чекийг хэн олгосон бэ?
Холбогдох нөхцөл, журмаас хамааран ихэвчлэн 24 цагийн дотор танд нөхөн олговор өгнө.
Чекийг найдвартай хадгалах
Виза Аяллын чек авсан үед юуг анхаарах вэ?
- Бэлэн мөнгө авч явахдаа болгоомжтой байдагтай адилаар чекэнд хандана уу.
- Хэрэглэх хүртлээ чекэнд гарын үсгийг зурж болохгүй.
- Худалдан авалтын гэрээгээ чекээс тусад нь хадгална уу.
- Чекийн серийн дугаар, очих газраа онцгой нөхцөлд холбогдох утасны дугаарыг чекээс тусад нь өөр газар хадгална уу.
- Гээсэн эсвэл хулгайд алдсан үед цагдаад мэдэгдээрэй.
- Чекийг аливаа хууль бус тоглоом, хориотой үйл ажиллагаанд ашиглаж болохгүй.
- Танихгүй, та дараа нь дахиад тааралдахгүй хүнээс Виза аяллын чек авч болохгүй.
- Захиалга өгөөгүй байхад эсвэл танихгүй газраас танд шуудан, илгээмжээр ирсэн Виза аяллын чекийг авч болохгүй. Ийм зүйл авбал цагдаад нэн даруй мэдэгдээрэй.
- ТА ТАНИХГҮЙ ХҮНД АЯЛЛЫН ЧЕКИЙГ БЭЛЭН МӨНГӨӨР СОЛЬЖ БОЛОХГҮЙ.