Сайжруулсан аюулгүй байдал
Картаа гээх, хулгайд алдах болон хуурамч картны залилан гарах үед чип картны хувийн таних дугаар буюу ПИН нь аюулгүй байдлыг хангана. Чип нь картыг хуурамчаар хийхээс сэргийлж, ПИН нь тухайн картын эзнийг тодорхойлж, хаягдсан эсвэл алдагдсан тохиолдолд өөр хэн нэгэн ашиглахаас сэргийлнэ. Чип картаар ПОС дээр бэлэн бус гүйлгээ хийх үед чип картнаас илгээгдэх гүйлгээг зөвшөөрөх хүсэлт бүхий мэдээлэлд тухайн чипийг хуурамчаар хуулбарлах боломж бүрдүүлэх эсвэл өмнөх гүйлгээний мэдээлэл ашиглан зөвшөөрөлгүй чипний гүйлгээ хийх ямар нэг мэдээллийн өгөгдөл агуулагддаггүй.