Эрсдэлээс сэргийлэх нь бидний тэргүүн зорилго
Виза онлайн худалдан авалтыг илүү аюулгүй болгохын тулд Виза дансны жинхэнэ эзэмшигч төлбөр төлсөн эсэхийг баталгаажуулахад туслах хөтөлбөрийг боловсруулсан. Бид таны онлайн гүйлгээг дэлгүүрт хийсэн худалдан авалтаас ялгаагүй хурдан, ая тухтай байлгахыг зорьж байна.
КҮБ болон карт олгогчтой нягт хамтран ажилласнаар Виза таныг онлайнаар худалдан авалт хийхэд картаар тань зөвшөөрөлгүй гүйлгээ гарахаас сэргийлнэ.
Хэрхэн ажилладаг талаар
Та онлайнаар худалдан авалт хийхэд оролцогч КҮБ-уудын сайтууд дээр Виза Secure тэмдэг байвал, энэ нь таны онлайн худалдан авалт Визагийн аюулгүй байдлын технологиор хамгаалагдсан гэсэн үг юм. Виза таныг онлайн худалдан авалт хийх үед таныг мөн эсэхийг баталгаажуулах программыг боловсруулсан. Энэхүү үйлчилгээ нь таны Виза картыг зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалж, онлайн худалдааг илүү аюулгүй болгодог.
Суурин компьютер, гар утас эсвэл бусад төхөөрөмжийн алийг нь ч ашигласан, таныг мөн эсэхийг баталгаажуулахын тулд нэмэлт баталгаажуулалт шаардагдаж болно. Энэ нь карт олгогчид таныг мөн эсэхийг мэдэхэд давхар туслаж, залилангаас хамгаалдаг.
1-р алхам
Карт олгогч банк таныг онлайн худалдан авалт хийх явцад дэвшилтэт технологийн тусламжтайгаар өөрийг тань мөн эсэхийг баталгаажуулж байдаг. Шинэ төхөөрөмж ашиглах эсвэл эргэлзээтэй, өндөр дүнтэй худалдан авалт хийх үед карт гаргагч танаас нэмэлт мэдээлэл хүсч болно.
Жишээлбэл, та Виза картынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулсны дараа мессеж эсвэл нэмэлт дэлгэц гарч ирдэг. Үүгээр карт олгогч тантай шууд холбогдож байна гэсэн үг юм. Таныг мөн эсэхийг баталгаажуулахад нэг удаагийн нууц код, биометрийн мэдээлэл зэрэг олон арга хэрэгсэл ашиглах нь бий. Хэрэв та ийм нэмэлт алхамуудтай тулгарвал дэлгэцэн дээрх зааврыг дагаж, баталгаажуулалтаа хийх боломжтой.
2-р алхам
Нөгөөтэйгүүр, хэрэв танаас нэмэлт шалгалт шаардаагүй бол энэ нь аюулгүй байдлын шалгалт далд байдлаар хийгдэж буйг илтгэж байгаа бөгөөд шалгалт хийгдэж дуустал дэлгэцэн дээр эргэлдэж буй дугуйг харж болно. Энэ нь карт гаргагч тань бүх зүйл хэвийн эсэхийг шалгаж, худалдан авалтыг баталгаажуулж байгаагийн илрэл юм.
Түгээмэл асуултууд
-
Виза таныг онлайн худалдан авалт хийх үед таныг мөн эсэхийг баталгаажуулах программыг боловсруулсан. Энэхүү үйлчилгээ нь таны Виза картыг зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалах замаар онлайн худалдааг илүү аюулгүй болгодог. Нэмэлтээр програм суулгах, бүртгүүлэх шаардлагагүй. Суурин компьютер, гар утас болон бусад дижитал төхөөрөмжөөсөө онлайнаар худалдан авалт хийх тохиолдолд таныг мөн эсэхийг баталгаажуулахын тулд нэмэлт шалгалтуудыг авч болно. Энэ нь карт олгогчид таныг мөн эсэхийг баталгаажуулж, таныг залилангаас хамгаалахад тусална.
-
Энэхүү хөтөлбөрийн тусламжтайгаар, та онлайн худалдаа хийхдээ Виза картыг тань зөвшөөрөлгүй ашиглахаас урьдчилан сэргийлэхэд туслах хамгаалалтын нэмэлт давхаргатай болно. Энэ үйлчилгээ нь таныг үнэхээр мөн гэдгийг карт олгогч байгууллага мэдэхэд тусалдаг бөгөөд хамгийн чухал нь таныг залилангаас хамгаалах болно.
-
Тийм. Энэхүү үйлчилгээ нь онлайнаар худалдан авалт хийхэд Виза кредит карт болон дебит картанд хоёуланд нь зориулагдсан болно. Виза дебит картаа ашиглах үеийн процесс кредит картаар гүйлгээ хийхтэй адил PIN код оруулах шаардлагагүй.
-
Үгүй. Таны картыг гаргасан санхүүгийн байгууллага нь Виза Secure хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа үед таны одоогийн Виза карт ажиллах болно. Илүү мэдээлэл авахын тулд карт олгогчийн вэб сайт руу зочилно уу.
-
Энэ үйлчилгээ нь КҮБ дээр тооцоо хийх үед автоматаар ажилладаг. Нэмэлт хамгаалалтанд хамрагдахын тулд ямар нэгэн зүйл татаж авах, програм суулгах, дансаа бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг санаарай. Энэ үйлчилгээг ашиглах үед таныг мөн эсэхийг үе үе баталгаажуулах болно. Ингэснээр таныг залилангаас хамгаална.
-
Гүйлгээг хийсний дараа нэмэлт баталгаажуулалт шаардлагатай бол танаас өөрийгөө мөн эсэхийг баталгаажуулахыг шаардаж магадгүй. Онлайнаар худалдан авалт хийхдээ онцгой сэрэмжтэй байх нь чухал юм. Энэхүү нэмэлт баталгаажуулалтын алхам нь таны картыг ашиглаж буй хүн та мөн гэдгийг батлахад тусалдаг.
-
Виза картыг олгосон санхүүгийн байгууллагад баталгаажуулалтын олон арга хэрэгсэл бий, тэр дунд нэг удаагийн нууц код эсвэл биометрийн мэдээлэл зэрэг багтана. Хэрэв та нэмэлт алхамтай тулгарвал дэлгэцэн дээрх зааврыг дагаж, өөрийгөө мөн эсэхийг баталгаажуулна уу.
-
Хэрэв та энэхүү нэмэлт баталгаажуулалтын алхамтай тулгарсан бол Виза компани нь таны санхүүгийн байгууллагад чиглүүлэх мэдээлэл өгч туслах бөгөөд ингэснээр тэд таныг мөн эсэхийг баталгаажуулах боломжтой болно. Виза лого нь дамжуулалт аюулгүй, найдвартай гэсэн сэтгэлийн амар амгаланг танд өгч буй юм.
-
Үгүй. Визагаар баталгаажсан хэмээх ухагдахуун нь ашиглагдахаа больсон ч, оронд нь таныг хамгаалах ижил технологи ажиллаж байна. Энэхүү үйлчилгээ нь гүйлгээний яюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах үүднээс саяхан сайжруулагдсан юм.