Виза нь бизнесийн энгийн үйл ажиллагаандаа Нийгмийн хамгааллын дугаарууд болон бусад хувь хүний эмзэг мэдээллийг цуглуулдаг. Бид хувь хүний эмзэг мэдээллийг хууль бусаар, ямар нэг эрхгүйгээр бусдад дэлгэхгүй байлгахын тулд зохих ёсны техникийн, бодит, захиргааны хамгааллалтуудыг хэрэгжүүлдэг. Визагийн бүх ажилчид энэхүү хамгаалалтуудыг дагаж мөрдөх ёстой бөгөөд үүнд дараах багтана:
- Визагийн ажил үүргийнхээ дагуу мэдээлэлд зайлшгүй нэвтрэх ёстой ажилчдаар хувь хүний эмзэг мэдээлэлд нэвтрэх хүний хүрээ хязгаарлагддаг. Визагийн хувийн мэдээлэл хамгаалах болон аюулгүй байдлын журмуудын дагуу хувь хүний эмзэг мэдээллийг гуравдагч этгээдэд дэлгэдэг.
- Виза нь хувь хүний эмзэг мэдээллийг зөвхөн (1) эдгээрийг хамгаалах үүргийг хуулиар эсвэл гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэгчид, аудиторууд, зөвлөхүүд ба/эсвэл эрх залгамжлагчид эвсэл (2) хуулиар шаардаж эсвэл зөвшөөрсний дагуу дэлгэдэг.
Танд асуулт байвал [email protected] хаягаар холбогдоорой.