ЕХ-ны Мэдээлэл хамгаалах ерөнхий журам болон Их Британи болон Швейцарын түүнтэй адилтгах дүрэмд шаардсан нэмэгдэл мэдээллийг өгөхийн тулд Виза нь энэхүү нэмэлт хувийн мэдээллийн мэдэгдлийг Европын эдийн засгийн бүс (ЕЭЗБ), Нэгдсэн Вант Улс (Их Британи) болон Швейцарт байгаа хувь хүмүүст зориулж гаргаж байна. Визагийн Хувийн мэдээллийн глобал мэдэгдэл дэх мэдэгдлийн хамт унших ёстой эдгээр заалт нь ЕЭЗБ, Их Британи, Швейцар дахь мэдээллийн нууцлалтай холбоотой бидний үйл ажиллагааг тайлбарладаг.
Чухал мэдээлэл: Европын эдийн засгийн бүс (ЕЭЗБ), Нэгдсэн Вант Улс (Их Британи), Швейцар
-
Энэ мэдээллийг Виза Корпораци нь өөрт зориулж гаргав:
Виза Корпораци
900 Metro Center Boulevard
Foster City, CA 94404
USAболон түүний харьяа байгууллагууд, үүнд:
Виза Европ ХХК
1 Sheldon Square
London, W2 6TT
Бүртгэлийн дугаар: Z8657396Та ЕЭЗБ, Их Британи эсвэл Швейцар дахь Визагийн Хувийн мэдээллийн глобал оффистой [email protected] имэйлээр эсвэл дараах хаягаар харилцаж болно:
Хувийн мэдээллийн глобал оффис
Виза Европ ХХК
1 Sheldon Square
London, W2 6TT
Их Британи -
Визагийн Хувийн мэдээллийн глобал мэдэгдэлд бид яагаад (хувийн мэдээллийн глобал мэдэгдэлд тодорхойлсноор) таны хувийн мэдээлэлтэй харьцдаг шалтгааныг тайлбарласан. Бид зөвхөн хуулийн дагуу үндэслэлтэй үед хувийн мэдээлэлтэй харьцдаг. Үүнд:
- Тантай хийсэн гэрээгээ биелүүлэх эсвэл та болон тантай худалдаа хийгч хоёрын хоорондын гэрээг гүйцэтгэх эсвэл та болон таны санхүүгийн институт буюу таны картыг олгосон бусад этгээд хоёрын хоорондын гэрээг гүйцэтгэх үүднээс Виза нь төлбөрийн үйлчилгээ үзүүлж эсвэл мэдээлэл боловсруулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа үед,
- Төлбөр боловсруулалт, санхүүгийн дансны менежмент, гэрээний менежмент, вебсайт ажиллуулах, бизнесийн залгамж чанар, осол, саатлыг арилгах, хамгаалалт болон залилангаас сэргийлэх, компанийн засаглал, тайлагнах болон хуулийн шаардлага биелүүлэх гэх мэт бидний өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг дэмжих
- Таны зөвшөөрлөөр (эсвэл холбогдох хуулийн дагуу та татгалзахаа илэрхийлээгүй эсвэл татгалзсан бол) танд сурталчилгаа илгээх зорилгоор эсвэл
- Дэлхий даяар бидний хувьд үйлчлэх хуулиудыг биелүүлэхийн тулд
Таны хувь хүний мэдээлэлтэй харьцах нь таны эрх болон эрх чөлөөг хязгаарлаагүй бол бид өөрсдийн буюу бусдын хууль ёсны ашиг сонирхлын үүднээс мэдээллийг ашиглаж болно. Нэн ялангуяа, таны хувь хүний мэдээллийг дараахад зориулж ашиглана:
- Аливаа халдлагаас (аюулгүй байдлын халдлага эсвэл залилан) таныг, биднийг эсвэл бусдыг хамгаалах бол,
- Чанарын хяналт, мэдээлэл хийх эсвэл хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэх гэх мэтээр бид үйл ажиллагаагаа явуулах, хөтлөхөд шаардлагатай бол,
- Нэгдэн нийлэх эсвэл худалдан авах гэх зэргээр компанийн бизнесийн гүйлгээ хийх бол,
- Бидний үйл ажиллагаа буюу үйлчлүүлэгчтэй харилцах асуудлыг ерөнхийд нь ойлгож, сайжруулах бол
-
Хувь хүмүүс өөрийн Виза карт болон бусад бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэж байгааг ойлгохын тулд бид профиль үүсгэх эсвэл шинжилгээ хийдэг. Энэ нь бидний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх болон бизнесийг тодорхойлоход үйлчилдэг. Энэхүү шинжилгээ нь бүтээгдэхүүнээ сайжруулах, үйлчлүүлэгч болон хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд бидэнд тусалдаг. Түүнчлэн бид Визагийн картыг эрх олгоогүй ашиглахыг олж мэдэх гэх мэт аюулгүй байдал болон залилангаас сэргийлэх зорилгоор шинжилгээг ашигладаг.
Бид танд нөлөөлж болох танд холбогдох асуудлаар автоматаар шийдвэр гаргахгүй бөгөөд энэ нь зөвхөн (1) бид тантай хийсэн гэрээний дагуу ийм шийдвэр гаргах шаардлагатай, (2) бид илэрхий зөвшөөрөлтэй, (3) бид хуулийн дагуу энэ технологийг ашиглах үүрэгтэй үед л үйлчлэхгүй.
-
Та Визад аливаа хувь хүний мэдээллийг өгөх шаардлагагүй. Жишээ нь та Визагийн урамшуулал эвсэл Визагийн үйлчилгээг авах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Та манай бүтээгдэхүүнийг болон үйлчилгээг авах эсвэл манай урамшуулалд хамрагдахын тулд бидэнд гэрээ байгуулах замаар хувь хүний мэдээллээ өгөх ёстой болно. Манай бүртгэлийн маягтад гэрээнд зориулж ямар мэдээллийг өгөх ёстойг зааж өгсөн байдаг.
Виза нь төлбөр гүйцэтгэх үйлчилгээ үзүүлж байгаа эсвэл мэдээлэл боловсруулагчаар ажиллаж байгаа бол бид таны хувь хүний мэдээллийг Виза сүлжээний дотор үйлчилгээ үзүүлэх эсвэл үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хэмжээгээр гуравдагч талаас авна.
-
Таны хувь хүний мэдээллийг Виза хэрхэн хэрэглэх талаар та сонголт хийж болно. Бидний сурталчилгааг хүлээж авахаас та татгалзах эрхийг үргэлж өөрт хадгална. Түүнчлэн таны хувь хүний мэдээллийг эзэн холбогдогчгүй, дам худалдааны мэдээллийг боловсруулахад зориулан ашиглахгүй байхыг сонгож болно. Эдгээр болон бусад сонголтуудыг хэрэгжүүлэхийн тулд Таны хувийн мэдээллийн сонголт хуудас уруу зочилно уу.
Виза нь хувь хүний мэдээлэлдээ нэвтрэх, мэдээллийг засах, устгах эсвэл хязгаарлах ЕЭЗБ-д оршин суугчдын эрхийг хуулийн дагуу хүндэтгэж үзнэ. Виза нь мэдээллийг хянаж байгаа бол:
- Таны хувь хүний мэдээллийг Виза хадгалж үлдсэн эсэхийг та мэдэж авах эрхтэй. Та хувь хүний мэдээллийнхээ хуулбарыг биднээс шаардах эрхтэй буюу зарим тохиолдолд бид танд дам мэдээлэл хянагчийн тухай мэдээллийг гаргаж өгнө. Таны мэдээлэл буруу эсвэл бүрэн бус бол та засаж, залруулахыг шаардах эрхтэй.
- Таны хувь хүний мэдээллийг бид боловсруулах зөвшөөрлөөс та татгалзаж болно.
- Та мөн хувь хүний мэдээллээ устгах эсвэл хязгаарлахыг биднээс хүсэж болно. Хэрэв бид таны зөвшөөрөл дээр үндэслэн таны хувь хүний мэдээллийг боловсруулж байгаа бол та хүссэн үедээ зөвшөөрлөөсөө татгалзах эрхтэй.
- Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд [email protected] хаягаар эсвэл дээр заасан хаягаар Хувийн мэдээллийн глобал оффис уруу бичгээр хандаж болох ба манай хувийн мэдээллийн багийн гишүүн танд үйлчлэх болно. Бид таны хүсэлтийг хүлээж авахын тулд таныг хэн болохыг таньж мэдэх ёстойг анхаарна уу.
Виза нь мэдээлэл боловсруулагчийн хувьд таны хувь хүний мэдээллийг боловсруулж байгаа бол энэ хүсэлтүүдтэй холбогдож таны асуудлыг бидний үйлчлүүлэгчид (таны Виза карт гаргагч гэх мэт) хүргүүлэх болно. Виза нь хуульд заасны дагуу өөрсдийн үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтэд хариу өгдөг.
Виза нь үйлчлүүлэгч эсвэл КҮБ-тай таны хувь хүний мэдээллийг хамгаалах асуудлыг хамтран хариуцдаг бол талууд GDPR-ийн дагуу өөрсдийн хариуцлагыг тодорхойлох тохиролцоонд хүрсэн гэсэн үг юм. Энэ нь ялангуяа таны хувь хүний мэдээллийг боловсруулах тухай мэдээллээр хангуулах таны эрх, үүрэг хариуцлагатай холбоотой юм. Энэхүү зохицуулалтын дагуу таны Виза карт олгогч эсвэл таны гүйлгээ хийж буй КҮБ таныг боловсруулалтын талаарх мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд таны асуулт болон GDPR-ийн хүсэлтийг хүлээн авах цэгийн үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв та ийм зохицуулалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл эсвэл хувийн мэдээллийн хүсэлтийн талаар тусламж авахыг хүсвэл карт олгогч эсвэл КҮБ-аас өгсөн хувийн мэдээллийн мэдэгдлийг шалгаад шууд тэдэнтэй холбогдоно уу.
Бид таны хувь хүний мэдээллийг хууль зөрчилж боловсруулж байна гэж та үзэж байгаа бол гомдлоо Визагийн Мэдээлэл хамгаалах ажилтанд гаргаж болох ба түүнтэй Визагийн Хувийн мэдээллийн глобал оффис эсвэл дээд шатны албан тушаалтантай холбогдож холбоо барина.
-
Визагийн Хувийн мэдээллийн глобал мэдэгдэлд зааснаар таны хувь хүний мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс, Сингапур, Австрали, Их Британи болон ойролцоо түвшний хувийн мэдээлэл эсвэл дата хамгаалах хуультай бусад орнуудад шилжүүлж, хадгалж эсвэл боловсруулж болно.
Хувь хүний мэдээллийг ЕЭЗБ, Их Британи, Швейцараас өгөгдөл хамгаалах зохих түвшингүй улс орнуудад шилжүүлэх үед бид зохих ёсоор хамгаалагдсан байдлыг хангахын тулд ерөнхийдөө батлагдсан Стандарт гэрээний нөхцөлүүдийг ашигладаг, гэхдээ бид мөн хүлээн авагчдад заавал дагаж мөрдөх журмын дагуу шилжүүлэг хийж болно.
Виза нь ЕЭЗБ, Швейцар ба/эсвэл Их Британийн хооронд шилжих Хувь хүний аливаа мэдээллийг энэ хэсэгт тайлбарласны дагуу болон мэдээлэл хамгаалах холбогдох хуулийн дагуу үргэлжлүүлэн хамгаална.
Та хил дамнан дамжуулах талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл эсвэл Стандарт гэрээний нөхцлүүдийн хуулбарыг авахыг хүсвэл [email protected] хаягаар имэйл бичээрэй.
-
Бид дээр заасан зорилгод нийцсэн хугацааны туршид болон хуулийн дагуу шаардсан эсвэл зөвшөөрсөн хугацааны туршид таны хувь хүний мэдээллийг хадгална. Таны хувь хүний мэдээллийг хадгалах хугацаа нь мэдээллийг цуглуулсан зорилго, хэрхэн ашиглах болон хуулийн дагуух шаардлагаас шалтгаална. Та [email protected] хаягаар эсвэл дээр заасан хаягаар Хувийн мэдээллийн глобал оффис руу бичгээр хандаж өөрийн хувь хүний мэдээллээ устгуулах хүсэлт гаргаж болно. Бидэнд таны мэдээллийг хадгалах хуулийн дагуу эрх байхгүй бол бид холбогдох хуулийн дагуу мэдээллийг устгана.