Виза Төрийн Бодлогын Сургуулийн гол зорилго нь дэлхий дахины төрийн байгууллагууд болон бодлого боловсруулагчдын найдвартай түнш, боловсрол олгогч нь байх явдал юм. Бодлого боловсруулж буй чухал оролцогч талуудад электрон төлбөрийн ашиг тусыг ойлгуулж, мэдлэгийг нь дээшлүүлэх нь тус сургуулийн зорилтуудын нэг юм.
Тус сургууль 2011 оноос хойш дэлхий дахинд 2000 гаруй бодлого боловсруулагчдад сургалт зохион байгуулаад байна. Бодлого боловсруулагчид бидний сургалтыг маш эергээр хүлээж авч байгаа учир энэ нь Виза компани үйл ажиллагаа явуулж буй газар дахь гол оролцогч талуудтай тогтмол холбоотой байх боломжийг бүрдүүлж байна.
Виза Төрийн Бодлогын Сургуулийн вэб порталд зочилж, төлбөр, тооцооны салбарт хамааралтай сэдвүүдээр цуглуулсан болон боловсруулсан материалыг үзэхийн зэрэгцээ сургалтын хөтөлбөр, удахгүй зохион байгуулагдах семинарын талаар олж мэдээрэй.